menu-iconlogo
logo

Pennywise

logo
লিরিক্স
Би бол өөдгүй адгийн шаар

Хүн бүр унтах тэр цагаар

Оройжин ирлэсэн гялалзсан хадуураа гартаа бариад гардаг юмаа!

Эвий дээ эвий, хохирогчид аврал гуйсан харцаар харахыг нь яаана!

Гэхдээ би өдөржин энэ үеийг мөрөөдөж хүслээ бүр арай хийж дарсан юмаа!

Одоо чамайг шүүх цаг нь!

Түүхийг чинь харлаа овоо юм байна

Хийсэн дуу бүрд чинь дүн тавина!

Хүмүүсийн чихийг их зовоосон байна

Олон жил худлаа дүр исгэсэн гэнэ

Боломжийг уландаа гишгэсэн гэнэ

Гол нь чи өсвөр үеийн залууст буруу зүйл уриалсны гэсгээл нь энэ!

Нойтогносон зүүднээсээ сэрмээр байна уу?

Нууцалсан үгсээсээ хэлмээр байна уу?

Ил гараагүй зүйлээ дэлгэмээр байна уу?

Эрэмбээрээ гүй би өөр юм яриагүй

Хөөрхий rapper-үүд хадуураад ярина

Тэрийг нь сонсоод би хадуураа барина

Эцэг чинь чамайг ийм хүн болохыг чинь мэдсэн бол тэр шөнө гадуур нь тавина!

I really don't know why god chose me

Ажилдаа дэндүү сайн болохоор би

Амьд явмаар байвал алив надаас хол бай!

Амлаж чадна би I can do this all day!

I really don't know why god chose me

Ажилдаа дэндүү сайн болохоор би

Амьд явмаар байвал алив надаас хол бай!

Амлаж чадна би I can do this all day!

Now u can call me PENNYWISE!

Би зүүдэнд нь үзэгдэнэ many times

Хөөцөлдөж бүжиглэнэ belly waltz

Чи зүүднээсээ сэрэхгүй битгий баяс!

Үнэн байж чаддаг нь ер нь хэд вэ?

Би өвчилсөн рэппэрүүдийн ерөндөг байна!

Хэнийх нь ч заагаагүй, нэгнийх нь ч хараагүй, хэзээ ч юм байгаагүй өөр өнцөг бай!

Cov*d шиг өвчилсөн сонсголтой хип хопын вакциныг бодож олно!

Би буутай байсан бол чамд сум үрэхгүй магзинаар зодож ална!

Дуртай болохоор би удаан зовооно!

Надаас гуйна тамлалаа хурдан зогсоо

Тайвшир чи удахгүй бурхан болно!

Хойдхыг нь уншина би урд нь зогсоод

I really don't know why god chose me

Ажилдаа дэндүү сайн болохоор би

Амьд явмаар байвал алив надаас хол бай!

Амлаж чадна би I can do this all day!

I really don't know why god chose me

Ажилдаа дэндүү сайн болохоор би

Амьд явмаар байвал алив надаас хол бай!

Амлаж чадна би I can do this all day!

Бүгдийнх нь дуу надад хам бий, бас томоос тос ам ам бий

Томоотой байсан би одоо бол аашилна, sorry guys I'm hungry!

Бүгдийх нь ярьдаг юм галыг асаах, тэгвэл би гал сөнөөгч нь!

Хүүхдүүдийн хэлдэг юм намайг хараад, яанаа ирж байна өнөөх чинь!

Үүр шөнийн 4н цагт хаалгыг нь тогшино, гэнэт айдсыг нь мэдрүүлдэг!

Би жинлүүрийн нөгөө талд ганцаараа зогсоно, тэгж байдлыг нь тэнцүүлдэг!

Дотроосоо буцлаж байнаа би, олон юм хуцаж байнаа чи!

Жаалуудыг ширэглэхэд миний дүр тодордог болоод бүр удаж байнаа, тийн!

Чиний ул мөр ор сураггүй арчигдах болноо тулаан дундаас!

Миний сул мөр энэ хип хопын цензурыг тогтоох улаан зураас!

Дуу хуур хийгээд чаддаггүй

Сугуудыг би шалгаад өгье!

Нуух зүйл гэвэл надад үгүй

Муу дуу хийвэл ална шүү би!

Maberrant-এর Pennywise - লিরিক্স এবং কভার