menu-iconlogo
huatong
huatong
ginjinmrs-m-boroo-cover-image

Boroo

Ginjin/Mrs Mhuatong
lockoxx7huatong
Lyrics
Recordings
Бороо бороо ороо ороосой

Оросын маамуу ирээ ирээсэй

Бороо бороо ороо ороосой

Оросын маамуу ирээ ирээсэй

Цэцгэн дээр тогтсон шүүдэр

Тэнгэр дээр бужигнасан саарал үүлнүүд

Хотын өнгө аяс харагдана бүүдгэр

Энэ мэдрэмж насан туршид минь үлдэнэ

Хотын гудмаар алхъя бидэнд хэрэггүй зонтик

Шиврээ бороонд биесээ чанга тэврэн зогсъё

Угаасаа чи бид хоёрын үерхэл toxic

Яг одоо хамаг цаг хугацаа таг зогсоно

Бүх асуудлаа мартаад миний гараас атга

Энэ бол чамтай жаахан ч гэсэн цуг байх шалтаг

Нэгэнт л таарч тохирохгүй бол хэчнээн дассан ч салдаг

Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад налдаг

Би мэднэ ээ чи бид 2 бие биендээ тохирохгүй

Хүмүүс гэдгээ чи олон хэлсэн

Би гэхдээ яг энэ мөчид тийм зүйл бодмооргүй

Чамаас огт холдмооргүй бүтэхгүй ч гэсэн

Бороо бороо ороо ороосой

Оросын маамуу ирээ ирээсэй

Бороо бороо ороо ороосой

Оросын маамуу ирээ ирээсэй

Энэ борооноор хамаг сэтгэл зүрх минь огшино

Энэ бороо зогсоход чи бид хоёрын хайр ч бас зогсоно

Цаг хугацаа чи бид хоёрыг хүлээж ханахгүй юм

Чамаас холдож чадахгүй юм

Гэвч хамтын ирээдүйг харахгүй юм

Цаг агаар чи бид хоёрт хоёр дахь боломж олгов уу

Яагаад ч юм бэ даарахгүй юм

Өөр юуг ч би анзаарахгүй юм

Энэ борооны дараа солонго гарахгүй ч

Чамаас холдоод явах сэтгэлийн хүч

Нэг л өдөр хоёул дахин таарах байлгүй

Хамгийн халуун дурлал, хамгийн хүйтэн төгсгөл

Сэтгэл өвдөнө

Энэ бороо улам өвтгөнө

Гэвч бүтэхгүй гэж зөвтгөнө

Энэ хайрыг өөрөө би дуусгая

Бороо бороо ороо ороосой

Оросын маамуу ирээ ирээсэй

Бороо бороо ороо ороосой

Оросын маамуу ирээ ирээсэй

Энэ борооноор хамаг сэтгэл зүрх минь огшино

Энэ бороо зогсоход чи бид хоёрын хайрч бас зогсоно

Бороо бороо ороо ороосой

Оросын маамуу ирээ ирээсэй

Бороо бороо ороо ороосой

Оросын маамуу ирээ ирээсэй

Сэтгэл өвдөнө

Энэ бороо улам өвтгөнө

Гэвч бүтэхгүй гэж зөвтгөнө

Энэ хайрыг өөрөө би дуусгая

More From Ginjin/Mrs M

See alllogo