menu-iconlogo
huatong
huatong
vandeboanir-haru-haru-cover-image

Haru Haru

vandebo/Anirhuatong
nhawkins2huatong
Lyrics
Recordings
Өдөр өдрөөр чамайг мартаж

Өнгөөр зурсан ч бүдгэрч

Өчнөөн бүсгүй дундаас

Үлдсэн хайраа өгсөн

Магадгүй чамд хагас жил тийм ч сонин биш байх

Уйлсан ч март, хамт хорин хэдэн жил байя

Чамайг гэх сэтгэл цалингаас чинь их байх

Алдааг минь зас, өөгүй хүн битгий хай

Гол нь жаргалтай чи өөр хүнийг хайрласан ч

Надаас явсан хойноо зовохыг чинь би зөвшөөрөхгүй ээ

Зөрөг замын зангилаа бүр дээр дайралдсан ч

Үнсэх уруул нойтон байлаа ч сэтгэл зөөлөрдөггүй ээ

Салах өөр шалтаг чамд байсан уу? I don't know

Хорих хүсэл татах өөр царай алга дөө

Хэцүү байна гээд одоо архи балгахгүй

Шалан дээр өнхөрч төвөг удаж дахиад залгахгүй ээ

Дахиад оролдоод өмнөхөөсөө дордвол

Одоо байгаагаасаа улам ихээр холдвол

Өмнө нь байсан шигээ халамж өгсөн нь багадвал

Өнгөрсөнд үлдсэн намайг одоо надтай харьцуулвал

Хоёулаа яана, ямар ч зай үлдээгүй бол

Явсан бол яана, нэгнээ хайж олохооргүй хол

Хоёр талд санасан сэтгэлийн боол болвол (боол, боол болвол)

Чи яараа юу, дахиад өвдөхийн төлөө (өвдөхийн төлөө)

Мөрийг нь дэрлэх хүнгүй болсонд, үлдэж тоосонд дарсан цомгонд

Намайг санаагүй эхний өдөр ирэхэд (өдөр ирэхэд)

Чамаас шувуу шиг нисээд

Салхи болж сүүлийн удаа үнсээд (үнсээд)

Гол нь жаргалтай чи өөр хүнийг хайрласан ч

Надаас явсан хойноо зовохыг чинь би зөвшөөрөхгүй ээ

Зөрөг замын зангилаа бүр дээр дайралдсан ч

Үнсэх уруул нойтон байлаа ч сэтгэл зөөлөрдөггүй ээ

Салах өөр шалтаг чамд байсан уу? I don't know

Хорих хүсэл татах өөр царай алга дөө

Хэцүү байна гээд одоо архи балгахгүй

Шалан дээр өнхөрч төвөг удаж дахиад залгахгүй ээ

Запаас амьтай юм шиг аашилчихаад

Цагийн зүү зүүн зүг рүү эргээсэй гэж би дотроо

Зам зайлсан ч зай өгөх үг

Загас шиг таг дуугүй гаргаасай гэж би гаднаа

Сайхан хүүхэн, сайн хүлэг буг болдог юм бол

Шаминаа хараад нэгийг биш хоёрыг боддог л байж

Цуутай бүсгүйг хуримгүйг хэрвээ дуулсан бол

Бариандаа пара үүсгэж хөлөө хэзээ ч алддаггүй л байж

Yeah yeah, бичсэн бүх дуундаа согтож

Дундуурхаа дүүргэх дурьдатгал л үлдэж

Хатуу байдгаа хэлээгүй

Хамгийн хүйтэн хэцүүхэн үнсэлт баяртай гэх үг байж

Би хэлэх гэснээ хэлье, хаанаас ч бууддаг халтар

Одоо чадах юм огт үлдсэнгүй ээ, хаалга балбах

Гүрийгээд байвал удахгүй би гүрээний судасгүй

Бүдэрч боссон хүний үг ямарч нөлөөгүй үндэсгүй

Гол нь жаргалтай чи өөр хүнийг хайрласан ч

Надаас явсан хойно оо зовохыг чинь би зөвшөөрөхгүй

Балга юм уучихаад залгахыг хэлээгүй

Засарсан л бол тасарсан одоо яг гол нь мэдээтэй

Запаас амьтай юм шиг аашилчихаад

Цагийн зүү зүүн зүг рүү эргээсэй гэж би дотроо

Зам зайлсан ч зай өгөх үг

Загас шиг таг дуугүй гаргаасай гэж би гаднаа

More From vandebo/Anir

See alllogo