menu-iconlogo
logo

Hewlii

logo
Paroles
Maberrant:Хэвлий

Edit by:Bataa

Би дэндүү баярлаж байна бараг дээшээ нисэх нь ээ

Олон жил хүлээсэн одоо аравхан сар тэсэх нь ээ

Эцэг минь надад зориулж эсгийгээр үнэг урлана

Ээжий танд үр хайрласан бүсгүй гэж улам дурлана

Өдөр өдрөөр би өснө ангир сүү амлах чинээгээр

Бүх юм сэргэнэ миний цангинасан уйлах чимээгээр

Дэндүү хол замыг би туулсан яг энд хүрэх гэж

Одоо ганц эсээс хоёр зуун тавин сая эс бүрэлдэж

Мэдрэлийн систем арьс, үс, хумс болон

Дотоод эрхтнүүд бүрэлдэж араг яс үүсэх болно

Цээжний хөндийд минь жижигхэн зүрх цохилно

Гар хөлтэй болж мэдрэлийн эд эсүүд бүр их болно

Нүүр минь хэлбэртэй болсон би таны царайг дуурайх болов уу

Дөнгөж төрөхдөө би таны бодсоноос арай өөр байх болов уу

Ээжээ би өнөөдөр гурван сар хүрч тархитай болсон

Таныхаа дуу хоолойг бүрэн салгаж танихтай болсон

Гэнэт халуун хайр чинь нисэх шувуу адил зугтав

Таны бодлоос намайг тэсгэм хүйтэн байдал угтав

Эцэг дээр минь очоод уйлаад сэтгэлээ уудлахаар

Таныг ойлгоно уг нь би ирсэн та хоёрын дуудлагаар

Үртэй болох хувь тавилан хүн бүрийг тоогоод заяадаггүй юм

Ингэх байсан юм бол яагаад намайг резинд боогоод хаяагүй юм

Би таны хэвлийд бүрэлдээд удаагүй байсан

Зүүний үзүүр дээр тогтоосон будаа би байсан

Яагаад яагаад та намайг хүсэхгүй байгаа юм

Тэр холоос би хүрээд ирлээ таныхаа хэвлийг хайгаад

Яагаад яагаад та намайг үзэн ядаж байгаа юм

Зарим нь үртэй болохыг хүсэж аргаа барж бүр ядаж байгаа

Би зүгээр л хүн болохыг хүсэж байна бусдын нэгэн адилаар

Гэвч та надад шивнэнэ чамайг олсон гэнэн байдлаар

Би Олимпийн аварга эсвэл агуу сэтгэгч эрдэмтэн

Ерөнхийлөгч, улс төрч, уран илтгэгч, тэрбумтан

Улсын хөгжлийг өөд нь татах хүн байсан ч юм билүү

Магадгүй би дэлхийг өөрчилж чадах хүн байсан ч юм билүү

Ээжээ би танд ирээдүйд хань болох ганц үр чинь байна

Магадгүй та дахиж хүүхэд олохгүй явсаар үс чинь цайна

Битгий битгий ээжээ би хорвоо дээр мэндэлмээр байна

Хорвоогийн тоосыг хөдөлгөж шороог нь сэндийлмээр байна

Битгий битгий ээжээ !

Hewlii par Maberrant - Paroles et Couvertures