menu-iconlogo
huatong
huatong
lil-thug-eginjin-big-life-cover-image

Big LIFE

Lil Thug E/Ginjinhuatong
rossreyhuatong
Testi
Registrazioni
өглөө босно өдөр бүр

Ажлаа хийнэ ээ зогсолтгүй

Ажлын тайлан хоцрохгүй

Гэвч энэ бүхэн удахгүй

Амьдралдаа би гутраагүй

Арчаагүйтэж зутрахгүй

Шалихгүй юманд шантраагүй

Илтгэлээ би алдаагүй

Гэхдээ би бөөн асуудлыг нуруун дээрээ үүрнэ

Мөрөөдөлдөө хүрнэ шаргуу хөдөлмөр бол гүүр нь

Буруу замаар будаа биш шударгаар нь би тойрно

өдөр шөнөгүй зүтгэнэ би санана намайг нойр минь

Big life for Lil Thug E he's a lil *** but a big homie

өглөө бүр нарыг харах сайхан хүнтэй мэндлэхдээ good morning

Loi 4 ixcoh for life mane юу ч болсон we gon survive mane

Юунд ч санаа бүү зов хөгшөөн we gon be alright mane

Хурдан босоод ир хурдан босоод ир

Бидэнд хийх зүйл их yeah

Дуулна хуурдана аяыг тулгана авьяас чинь дэндүү их yeah

өдийг хүртэл шантарч үзээгүй миний хам минь no no

Хэлсэн үгэндээ хэзээд хүрдэг чи бол жинхэнэ эр хүн

үнэндээ зүүдлээ ч үгүй тэндээс энэ хүрэх гэж унасан ч хөгжим ганц гүүр

өчигдрийн mood дайсан ч

өнжих цаг үлдээгүй

Don't give up

Заримдаа бодоход би чинь нээрээ хүн л юм байна

Би бол эгэл материя хорвоо өөрөө төв нь юм байна

Эргээд харахад явсан зам минь нээрээ л зөв л юм байна

Би бол шаар хувь заяа гэдэг өөрөө зүү шиг юм байна whoah

Больё дээрээ тулаад явж байхад сэтгэлийн дэм сэтгэлд эм болох юм

Гол нь халуун сэтгэлтэй бол амьдралаас жаргалыг их олох юм

Ширүүн салхи шуурах төдийд унахгүй ээ

Надад итгэж байгаа зүрх бүхний төлөө би хөрөхгүй ээ

Амьдрал аль хэдийн recээ дарсан

Scene нэгийн нэг цаг хугацаа урсана

Бурхан биш бид өөрийн замыг зурсан

Алдах бүрдээ 10 зүйлийг сурсан

I got your back lil homie

Амласан ажил их байна ах минь

Ард нь гараад хурдан ирээд

Амс хийлгүй мэрийгээд

Ам гарсан ёсоороо асуудлыг сөрөөд

Амьдрал үнэхээр амттай

Бид тантай хамтдаа

Бидэнд далавч байхгүй онгоц байгаа

Beatн дээр хүссэнээ би донгосож байгаа

Бэрхшээл бол түр зуурынх алдар нэг үүрдийнх

Гаргасан дуунуудыг чинь сонсож байгаа

Төөгийгүй хип хоп чинь төгсөөгүй бокс

Түвшөөгүй жудо бас бензингүй rolls

Асагүй сумо засаагүй демо

өвдсөнийг чинь сонсоод бүх сонсогчид эмо

10 жилдээ бүгд л ямар нэг хамтлаг хөгжим хөөдөг

Амьдрал зүрх сэтгэлээ зориулаад тэмцэх тохиол цөөхөн

Авьяас билэг нь асгарсан залуучууд алхаж гишгэнэ өөдөө

Аргагүй чамин мэдрэмж хөглөж чаддаг нь бол төөгөө

үе дамжин дуурсагдах дуунуудыг минутад тэр хийдэг гэсэн

үй зайгүй найзууд юм билээ fla mrs m ginjinтэй

үгнээс нь огт гардаггүй гэсэн хайртай ганц ээжийнхээ

үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг яг хэлэх вэ

үнэндээ зүүдлээ ч үгүй тэндээс энэ хүрэх гэж унасан ч хөгжим ганц гүүр

өчигдрийн mood дайсан ч

өнжих цаг үлдээгүй

Don't give up

Заримдаа бодоход би чинь нээрээ хүн л юм байна

Би бол эгэл материя хорвоо өөрөө төв нь юм байна

Эргээд харахад явсан зам минь нээрээ л зөв л юм байна

Би бол шаар хувь заяа гэдэг өөрөө зүү шиг юм байна whoah

Амьдрал хааяа там шиг дарханы зам шиг

Юу ч болоогүй юм шиг давхина 200тай хүн шиг

Тайван далай лам шиг сэтгэл зун шиг

Чиний амьдрал ном шиг бүгд шимтэн уншиг

Амьдрал алдаж ононо хэн ч дэвслэхгүй нэгнээ дэмж

Цаг хугацаа бүхний эмч ирээдүй чинь чиний өмч

Бусдын хайрыг хүндэл босож ирээд мэндэл

Гуравхан сая монгол чи бид нар нэг гэр бүл

Би бусдыг ямагт хүндэлнэ өөрийнхөөрөө

Учир нь хүндлүүлэхгүй байх ямрыг мэднэ ерөнхийдөө

үргэлж чухал шийдвэр гаргана хэзээд өөрийнхөөрөө

үгээ дуусгаад цонхоор хартал гадаа бүрэнхийдүү

Чиний төлөө санаа зовинох хүмүүс ер нь хэдэв

За байз цагийг мөнгөөр үнэлье гэвэл үнэ нь хэдэв

Come oooon man

Come on bad vibes lonely

Big life for lil hommie good vibes only

Ах нь сууна тамхиа зууна бодох бодол олон зуу

Brofamийн бяцхан төөгий чи бол миний дүү

Чиний түүх болоогүй дуусах магадгүй олон үе дуурсах

Ялагчийн замналаар бусдыгаа дагуулах үлгэрлэл түүчээд уусгах

Боломж бий ах нь чадах бүхнээ хийнэ

Чамайг түшээд босгох олон хүмүүс эргэн тойронд бий

Хамтдаа бүтээх дурсамж урд олон байна many many

Big gee бас lil thug e энд 90ээд оны shaq ба penny

Шантрах гэж байвал чи дахиад ганц бодоо ч

Эрх чөлөө хамгаас чухал одоо ч

Зүтгэснийхээ хэрээр хүссэнээ олоо ч

Чи л өөрийнхөө хувь заяаныхаа жолооч

Зүтгэх сайхан зүтгэх сайхан

Мөрөөдлийнхөө төлөө унаж бүдрэх сайхан

Зүтгэх сайхан зүтгэх сайхан

Хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэх сайхан

Зүтгэх сайхан зүтгэх сайхан

Мөрөөдлийнхөө төлөө унаж бүдрэх сайхан

Зүтгэх сайхан зүтгэх сайхан

Хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэх сайхан

Altro da Lil Thug E/Ginjin

Guarda Tuttologo