menu-iconlogo
huatong
huatong
avatar

Ene bol durlal bish

Harangahuatong
“TeD”🌊🌊🌊huatong
가사
기록
Өөө.өө.өө.өө...

Бодлын олон нугачаан дунд

Бүдэрч яваа миний

Хүсэл мөрөөдөл хоёрын загаар

Хөндлөн алхсан чамайг

Санах бүрийд зүрх булиглаж

Санаа алддаг учиртай хэдий ч

Дурлаагүй шүү чамдаа би

Даруухан төрөх чинь таалагдсан

Уяраагүй шүү зүрх минь

Ухаалаг харц чинь таалагдсан

Хангал согоо биенд чинь

Хүсэл мөрөөдлөө алдаагүй

Гэрэлт цагаан чиний царайнд

Хайр сэтгэл минь алдраагүй

Уучлаарай би хүн болохоор хоёр биш ганцхан зүрхтэй

Уучлаарай би хүн болохоор хүний сайхныг бишрэн дээдэлдэг

Онгон зүрхэндээ дээдлэж явдаг ханьтай үртэй миний бие

Орчлонг таних насны босгоор өөрчилж одсон чамайг

Харах бүрийд сэтгэл догдлоод

Хамаг бүхнийг мартдаг учиртай ч

Дурлаагүй шүү чамдаа би

Даруухан төрх чинь таалагдсан

Уяраагүй шүү зүрх минь

Ухаалаг харц чинь таалагдсан

Хайрлаагүй ч би хараад баймаар

Хангал согоо шиг чамайгаа

Хүсээгүй мөртлөө бодоод байсан ч

Хайрын үгийг чинь мэдэхгүй

Хоёр биш ганцхан зүрхтэй

Харахын төдий эрхтэй болхоор

Хүний сайхныг бишрэн шүтэж

Хүслийн онгодоо чамдаа дуулья

Дурлаагүй шүү чамдаа би

Даруухан төрх чинь таалагдсан

Уяраагүй шүү зүрх минь

Ухаалаг харц чинь таалагдсан

Дурлаагүй шүү чамдаа би

Уяраагүй шүү зүрх минь

Таалагдсан

Haranga의 다른 작품

모두 보기logo