menu-iconlogo
logo

My All

logo
Letra
Эргэлзэх хэрэггүй хайрт минь би чамд хайртай

эргэлдэх сэтгэл минь зөвхөн чам руугаа л тэмүүлнэ ээ

Инээх бүрийд чинь чамайгаа үнсэхийг л хүснэ ээ

Ичих хэрэггүй ээ хажууд чинь хайр чинь би л байна

намайгаа байхгүйд санадаг уу хайраа

заримдаа уйлж гомддог уу хайраа

өөр хэн нэгэнтэй байна гэж харддаг уу хайраа

өглөөг хамтдаа угтахыг үргэлж хүсч байна

үргэлж чамтай байхыг хүснэ ээ хайрт минь

үргэлж хайрлана гэж амлая хонгор минь

хэн ч харсан чамаас би урвахгүй хэзээ ч холдохгүй дахиж гомдоохгүй

миний дэргэд зөвхөн чи минь бай

Бороо орж л байг хоёул хамтдаа норохгүй ээ(хамтдаа норохгүй ээ)

цас шуурж л байг чамайгаа би дааруулахгүй ээ (чамайгаа дааруулахгүй ээ)

болзох хэрэггүй ээ бидний хана үргэлж жаргалтай

бодсоноор болвол би үүрд мөнхийн би чамтай (үүрд мөнхийн би чамтайгаа)

эргээд ир гэж гуймааргүй байна

надаас битгий холдоорой

энэ дууг сонсоод чи минь намайгаа ойлгож бодоорой

үргэлж надаа уурлаж битгий гомдоорой

үнэн сэтгэлээсээ хэлж байна

хайр минь намайг ойлгоорой

үргэлж чамтай байхыг хүснэ ээ хайрт минь

үргэлж хайрлана гэж амлая хонгор минь

хэн ч харсан чамаас би урвахгүй хэзээ ч холдохгүй дахиж гомдоохгүй

чи миний дэргэд зөвхөн чи минь бай

хээе энэ дууг чи сонсож байна уу?

хээе хэнд зориулсан гэдгийг чи мэдэж байна уу

ёоов илүү зүйл надаас бүү асуу

намайг ийм байхыг харсан уу

чамаас болж

хамтдаа байхдаа

одоо надад хэлдээ яг одоо

надад хайртай юу үгүй юу

ондоо хэн нэгнийг боддог уу

аль эсвэл үгүй юу

хамгийн гол нь хэлье

би ганцхан чамд л хайртай

хамтдаа байж чадах уу

хариулаач үүрд мөнхөд надтай

үргэлж чамтай байхыг хүснэ ээ хайрт минь

үргэлж хайрлана гэж амлая хонгор минь

хэн ч харсан чамаас би урвахгүй

хэзээ ч холдохгүй дахиж гомдоохгүй

миний дэргэд зөвхөн чи минь бай (чи минь бай)

үргэлж чамтай байхыг хүснэ ээ хайрт минь

үргэлж хайрлана гэж амлая хонгор минь

хэн ч харсан чамаас би урвахгүй

хэзээ ч холдохгүй дахиж гомдоохгүй

миний дэргэд зөвхөн чи минь бай(чи минь бай)