menu-iconlogo
huatong
huatong
prismobeatsquando--cover-image

Үлээх Улирал

prismobeats/Quandohuatong
michels1021huatong
Letra
Gravações
Уулзаж учирч л явлаа, олон янзын бүсгүйтэй

Уул нь олон хүнтэй холбогдож явахыг хүсдэггүй л дээ

Түмэнтэй танилцана гэж дүрсгүйтээд

Түгжээгээ тайлж өгөөгүй үес бий л дээ

Шархалсан зүрхтэй ажил гээд зүтгэсэн

Сайн хүнтэй учрахыг найзууд надад зүүд гэсэн

Хүнтэй харилцах талаар төсөөлөл алдагдсан

Хөтлөлцөх хосыг хараад сэмхэн санаа алддаг сан

Самуурах хэмжээнд үнэртэх чиний

Самартай чихрийн үнэрт чинь би

Мансуураад

Нэг л мэдэхэд гэрээ хүртэл зааж өгсөн

Нэгэн нас хамт байвал бүхэн жаргалтай төгсөхөөр

Үргэлжлүүлье салахгүйгээр

Үргэлж хэлье холдохгүй гээд

Зүүдэндээ ч

Хэлхэлдээд гаръя, үлгэрийн аянд

Хэрүүлийн бага нь, үнсэлтийн сая нь

Миний бүрхэг ертөнцөд чи гэх нар гийсэн

Цээж тэнийсэн

Бороо орохоо зогсоод, тэнгэр цэлмэж ирсэн

Гуниг минь хийссэн

Чиний тэвэрт наалдан зогсох тэр л мэдрэмж

Шарх минь эдгэрсэн

Зуун жил ийм байхыг хүснэ

Шаналал минь төгссөн

Зөнгөртөж явсан өдөр хоногууд дунд

Зуны нэг өглөө чамтай анх учирсан

Зөнгөөрөө ирсэн тэнэмэл дурлалын дуунд

Зүгээр бууж өгсөн, зүрх нам муужирсан

Цээж рүү авиран үнсэх гэж тэмүүлж хөлнөөс зуураад

Чи ч намайг эрхлүүлэн нэрийг минь өхөөрдөн дуудаад

Чамтай уулзсанаас хойш би амиа бодохоо больсон

Уцаартай нүүрийг минь инээдээр сольсон, энэ бол чиний л хайр

Саарал өдрүүд гэрэлтэй болж

Арваас нэг рүү дэнсэлдэг бол

Чиний оноо хоёр зуун дөчин долоо

Хар тамхи мэт донтсон жаазтай зургийг чинь долоон

Мэдэхгүй бол би илэрхийлье

Гуравхан ширхэг үгээр хэлье

Сонсоорой

Нэг ч үсэг авиа гээгдэхгүйгээр

Би чамд хайртай гэдэг үгээр

Миний бүрхэг ертөнцөд чи гэх нар гийсэн

Цээж тэнийсэн

Бороо орохоо зогсоод, тэнгэр цэлмэж ирсэн

Гуниг минь хийссэн

Чиний тэвэрт наалдан зогсох тэр л мэдрэмж

Шарх эдгэрсэн

Зуун жил ийм байхыг хүснэ

Шаналал минь төгссөн

Миний бүрхэг ертөнцөд чи гэх нар гийсэн

Атирсан зүрх бас цээж тэнийсэн

Бороо орохоо зогсоод, тэнгэр цэлмэж ирсэн

Агуу их гуниглал хийссэн

Чиний тэвэрт наалдан зогсох тэр л мэдрэмж

Сэтгэлийн шарх эдгэрсэн

Зуун жил ийм байхыг хүснэ

Сэмхэн шаналах минь төгссөн

Mais de prismobeats/Quando

Ver todaslogo