Он солигдон, охид орилолдон
Туулсан амьдралын нандин дурсамж холилдон
Дарс оргилох торгон агшин
Хадганд ороож тэвэрмээр ариун дагшин
Одоо явахаа больё л доо, он цаг минь
Одод настайг мартуулдаг ганц амин
Мөч бүрийг мөр үлдээлгүй хуулсан хуурцаг мэт
Мөчирлөх бодлын үндэс чамайг би дуулж сэрдэг.
Судсаар урсах цус ч сонстом аниргүйн гүнг
Сэтгэл дундуур зүсч зорчсон авиргүй хүн
Нүд рүү чинь харах мөч бүр 8K дүрслэлтэй
Чиний төлөө би бүхний эсрэг AK үүрсэн эр
Чи бол бүгдийн top model influencer image
Чамайг бусдад магтана, жинхэнэ үзэсгэлэн гоо ийм гэж
Чамаас бусад нь царай муутай баазын цаснаас хиймэл
Чиний мишээл дүн үдийн нар хааж сэтгэл гял цал гийдэг.
I don't wanna
Deny those feelings
In your smile
My heart is healing
もう一年立ったか?あけおめ
ほらー座って何か酒飲め
今しか言えないこの我褒め
ねらちゃんだよね馴れ初め
仲間たちは悪気の日焼け止め
あふれそうな気持ちの溜め桶
Life is cliche, but tell me okay
目覚めておけ 物の怪
New year, new life, new me
Хүрэхийг хүссэн зорилго алсад сүүмийн
Ирсэн гийчид буцаж орсон бороо арилна.
Даахыг чинь хувааж аягалаад оноох тавилан
Бороо байтугай цаг гуай ирж мөнх цас хайлан
Буулгаж авчирсан шигээ чирж гулдраад арилна
Баяр гуниг дунд чамайг juggle-дах ганц ажил нь
Бараан үүлний цаана жаргал даах өдөр айлчилна
Баярын улаан тууз удахгүй хамт хайчлана.
I don't wanna
Deny those feelings
In your smile
My heart is healing
Хайр чи цас мэт
Сэтгэлд будраад
Зүрхийг зутраах ч
Нэг л дулаан
I don't want anything
But only you
Хайр чи цас мэт миний дээрээс
Ширхэглэн будраач, сэтгэлд минь буугаач
Цагаан цасан бүүдийх тэнгэрээc
Ширхэглэн будраач, сэтгэлд минь буугаач
Хайр чи цас мэт миний дээрээс
Ширхэглэн будраач, сэтгэлд минь буугаач
Надад хайртай бол чи зүрхэнд
Ширхэглэн будраач, сэтгэлд минь буугаач