Аль хэдийнээ босгочихсон
Тэр нэг жижигхэн байшин
Тэнд бид удаан амьдарсан
Уйдахгүй юм шиг хайрлаж
Уйлахгүй юм шиг жаргаж
Тэр сэтгэлийн шилтгээнд удаан амьдарсан
Хүлээсээр байгаад залхчихсан
Хүслийн тэр байшингаас
Алсын замд гарах хаалгийг минь битгий л гуйгаарай
Хүлээсээр байгаад залхчихсан
Хүслийн тэр байшингаас
Алсын замд гарах хаалгийг минь битгий л гуйгаарай
Аль хэдийнээ явчихсан
Тэр жижигхэн байшингаас
Тэвэр дүүрэн мөрөөдлөө тэгээд
Цуцахгүй юм шиг яарч
Цурхирахгүй юм шиг бардам
Тэр сэтгэлийн жимээр удаан алхсан
Хүлээсээр байгаад залхчихсан
Хүслийн тэр байшингаас (байшингаас)
Алсын замд гарах хаалгийг минь битгий л гуйгаарай
Хүлээсээр байгаад залхчихсан
Хүслийн тэр байшингаас (байшингаас)
Алсын замд гарах хаалгийг минь битгий л гуйгаарай
Хүлээсээр байгаад залхчихсан
Хүслийн тэр байшингаас (байшингаас)
Алсын замд гарах хаалгийг минь битгий л гуйгаарай
Oh, yeah
Oh-oh-oh, yeah-yeah, yeah-yeah
Хүлээсээр байгаад залхчихсан
Хүслийн тэр байшингаас (байшингаас)
Алсын замд гарах хаалгийг минь битгий л гуйгаарай