Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцасан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй тоогоогүй
Чи намайг тоогоогүй
Зүсэрсэн бороо шиг дурлал
Зүрхийг минь гунигаар норгож
Зөвхөн чамаас авсан жаргалын
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна
Чадаагүй л явна
Санаанд огт гардаггүй сахиулсан тэнгэр
Сар жилийн алсаас дэлгэрсэн сарнай
Үзээгүй үзээд ханаагүй үзэсгэлэн гоо минь
Үгүйсгэж чадаагүй зүүдний дагина
Хоёрхон мөр шүлэг шиг уруулаар үнсүүлж
Хорвоог барндаа гэж их бодсон
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн тэнцгүйрсэн сэтгэлийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна
Явна
Чадаагүй л явна
Хорвоогийн жамыг мэдсэн бол
Би чамд дурлахгүй байсан хоёр муу
сэтгэлийг хуваадаг тавиланд ингэж уурлахгүй байсан
Хувь заяаг үзэн ядхийн зэрэгцээ бас хайрлахгүй байсан
Хайрлуулах заяа минь дутсан бол
Энэ чинь л миний хувь тавилан
Чамтай уулзахаас өмнө амьдрахыг одоо шиг их хүсэж байгаагүй
Байхгүйд чинь одоо ч хүртэл дасаж чадахгүй байгаа нь үнээн
Чамгүй байж амьдарч сая л нэг чадахыг дөхөж байна
Амархан байсан уу гэж үү
Үнэндээ одоо ч би үхэж байна