menu-iconlogo
huatong
huatong
avatar

Аялгуу

Harangahuatong
heavenlh2371huatong
歌詞
作品
Монгол хүний нандин бүхнийг дээдлэн эгшиглэсэн

Морин хуурын саараа нь үгүй сайхан аялгуу

Зүүд нойронд энхийн дуулал болон сонсогдоод

Зүрх сэтгэлд эвийн ерөөл хэлэн хоногшоод

Алтрах нарны цацраг доор жаргалыг минь тэтгэж

Амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн

Хуурын бишрэм эгшиг, ай сайхан аялгуу

Цайдам талын тэнэгэр уудмыг уужлан уянгалсан

Цараа нь тавиу хуурын яруу сайхан аялгуу

Үй олонд минь эвийн сургааль хэлэн хүндлэгдээд

Үр хүүхдэд минь эцгийн сургааль шиг хайрлагдаад

Алтрах нарны цацраг доор жаргалыг минь тэтгэж

Амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн

Хуурын бишрэм эгшиг, ай сайхан аялгуу

Магнаг дэлхий амар амгаланг магтан дуулсан

Малчин ардын минь туйлс хайлах хуурын аялгуу

Түмэн олныхоо сэтгэлд хөөр болон яруусаад

Төр улсынхаа хөгжилд хүч нэмэн хүнгэнээд

Алтрах нарны цацраг доор жаргалыг минь тэтгэж

Амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн

Хуурын бишрэм эгшиг, ай сайхан аялгуу

更多Haranga熱歌

查看全部logo