Maberrant:Амаа мэд
Edit by:Bataa
Хорин хэдэн насандаа би юу хийж үзэв
Хорвоог өөрийнхөөрөө харж түүхийг бүтээв
Оносон нь олон мэдээж алдсан байж магад
Өөрөө замаа ол гээд орхиж аав минь намайг багад
Амьдрал өөрөө ухааныг минь хэмжиж байгаа мэт
Тиймээс буруу зөвийг ялгаж хэлэхэд арай эрт
Миний замаар яваагүй байж амаа мэднэ шүү
Эх минь дуугүй байхад та нар намайг битгий шүү
Өөрөө өөртөө бурхан болж өөрийн зурхайг зурж
Өөрөөрөө байж алдахаа алдаж өөрөө сурахаа сурч
Амьдрал гэдэг мөсөн дээр халтирч л явна
Босоо аварга ч унаж сурдаг барьц алдаж явна
Үеийнхээ залуус дунд би жавхаатай явж байна
Төлөхөө би аль эрт төлсөн одоо харин авахаа би авч байна
Миний гутлыг өмсөөгүй байж амаа мэднэ шүү
Эцэг минь босоогүй цагт та нар намайг битгий шүү
Азгүйтэж алдаж ононо унаж бүдэрч босно
Гэхдээ ёроолоос л зөв гарцыг нь бодож олно
Хүний жинхэнэ чанар ямар үед ил гардаг вэ ?
Гундаж байхад цуг байсан хүмүүсийгээ би мартахгүй ээ
Намайг үглэж эхлэхэд бусдын хэмжээ шууд зөрсөн
Чиний шүтдэг репперүүдийг чинь
би дэвжээн дээр гөвсөн
Хэзээд би өгсөнө тиймээ мэдээж би өрсөнө
Надтай реп битгий ярь Мийгаа тэндээс чинь төрсөн
Миний авьяас олдмол биш төрөлхийн илүү би
Үглэхдээ би эрээ цээргүй их хурлын гишүүд шиг
Бусдын хийсэн дуунууд миний хажууд хагас тал үг
Надад цаас бал өг эсвэл надад цаас гал өг
Дараалан суусан нөхдийг араандаа зуусан
Урд минь гарахгүй учир хойноос хараалаа урсага
Дотроо халаагаад суусан одоо халаасанд нуусан
Миний цэнэглэсэн буу овоо хараандаа тусна
Нарангийн харанхуй гудам дунд би тоглож өссөн
Ухаан суухын хэрээр тэндээс хурдан холдохыг хүссэн
Дуулахаа би дуулсан үглэхээ бас үглэсэн
Туулахаа би туулсаан нүгэл надад шүгэлсэн
Би бардам шаана надад үндэс нь байгаа
Миний үг бүрийн цаана давхар үнэ цэнэ байгаа
Үг минь гүйцэгдээгүй цагт өөрийн үзэлдээ би бат
Хэмнэл үглэх чадвар такт зүгээр үлдсэнийг нь март
Муу тэнэглэсэн дүү минь би цэнэглэсэн буу
Энд хэлсэн үг минь цээжинд минь зуу
Хувилаад тавьсан юм шиг хаа сайгүй illusion
Би хэлээ хазаад үглэсэн ч бацаануудаас илүү шаана
Одоогийн реп үнэн элгийн учир нь тал нь хэлгий
Үнэн үгийг нүүрэн дээр нь надаас өөр хэн хэлэх юм
Айдгаа ардаа хийсэн өөдөөс битгий дэмийрээ
Бидний реп энэ тэр хөгшөөн энэ бол миний реп
Өнөө өглөө дуу хийх мөрөөдөлтэй сэрлээ
Чихийг чинь хүлээлгэсэнд уучил өрөө төлөхөөр ирлээ
Одоо болно одоо босно өөрөө өөртөө хэллээ
Чихийг чинь цангуулсанд уучил би өрөө төлөхөөр ирлээ