Maberrant:Stan remix
Edit by:Том Харди Батаа
My tea's gone cold, I'm wondering why
I got out of bed at all
The morning rain clouds up my window
And I can't see at all
And even if I could, it'd all be grey
But your picture on my wall
It reminds me that it's not so bad, it's not so bad
Эцэг минь толгойг минь илэнгээ
Надад нэг удаа хэлэхдээ
Эхэлсэн бол эцсийг үз, амархан байдаггүй эхлэхдээ
Хүн бүрийн туулсан зам мэдээж өөр
Гарааны цэг нь бас хэзээд өөр
Өөрийгөө киноны хэцүү дүр болгож бүү өрөвд, битгий төөр
Эхэлсэн цэгрүүгээ явах уу?
Хичээгээд мэрийгээд давах уу?
Хаа хүрэхээ чи харах уу?
Гүрийгээд ард нь гарах уу?
Ялалт бас хөдөлмөр аз бус
Асгарсан хөлс дусалсан цус
Ядарсан бие язарсан цээж
Суларсан булчин бүгд буларсан байж
Шантарч хэчнээн уйлсан бол
Хэр их хөлс дуслуулсан бол
Сэтгэлийн хат лав суусан байгаа энэ замыг чи туулсан бол
Амжилтын зам гэдэг эхэндээ бүдэг
Оройг нь харсан бол зүгтээ чи зүтгэ
Өдөр бүр үүнийг өөртөө хэл, итгэ
Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг
My tea's gone cold, I'm wondering why
I got out of bed at all
The morning rain clouds up my window
And I can't see at all
And even if I could, it'd all be grey
But your picture on my wall
It reminds me that it's not so bad, it's not so bad
Гинжлэгдсэн олон бодлууд дунд
Цоожлогдсон мэдрэмж бодлын гүнд
Уудлаад хаямаар дурсамжууд
Хамаагүй хэлмээр холын хүнд
Зөв гэж байхгүй бас буруу гэж байхгүй
Хэр баргийн зүйлд одоо нуруу гудайхгүй
Хөдөлмөрлөж байхад хэзээ ч уруудаж байхгүй
Ижилхэн гар хөл хуруу дутахгүй
Би бүгдийг нь үзэж харсан
Шалдаа бууж бас аргаа барсан
Нэхий дээлгүй ч үзэж тарсан
Ялсан, ард нь гарсан
Дотор чинь давчидвал гаргадаг бай
Дотогшоо залгисан нь харагдаж байна
Сэтгэлээ хүүхэд шиг аргадаж бай
Өөрийнхөө амьдралд бол дарга шиг бай
Чи бид яг адилхан зүтгэдэг
Чи бид яг адилхан бүдэрдэг
Чи бид яг адилхан тэмцдэг
Чи бид яг адилхан гэмтдэг
Чи бид яг адилхан мэдэрдэг, итгэдэг
Чи бид яг адилхан уйлдаг, нуудаг
Чи бид яг адилхан өвддөг, хорсдог
Чи бид яг адилхан шаналдаг, дурсдаг
My tea's gone cold, I'm wondering why
I got out of bed at all
The morning rain clouds up my window
And I can't see at all
And even if I could, it'd all be grey
But your picture on my wall
It reminds me that it's not so bad, it's not so bad