Maberrant deeply
edit by Bataa
Шантарч байна ээжээ би чадах болов уу?
Ядарсан ч дээшээгээ гарах болов уу?
Над руу та мишээгээд харах болов уу?
Задартлаа цээжнээсээ хашхирч болох уу?
Шантарч байна би чадах болов уу?
Баруун гараа би ханах болов уу?
Сарын дараа намайг санах болов уу?
Цаг хугацаа намайг мартах болов уу?
Нэг мянга есөн зуун ерэн нэгэн
нээх хүйтэн өвлийн өдөр гарч байлаа би
Нээж ядсан нүдээрээ анх ээж гэдэг хүнийг хараад
цээж дүүрэн амьсгалыг авч байлаа би
Зургаатайд сургуульдаа орсон байх нь ээ
дунд ангиа төгстлөө сурсан байх нь ээ
Эхний жил коллежид яваад хаясан ч
дотроо бол хадгалж байна дурсамж бүхнээ
Хэдэн жил PC-дэв толгойтод байж
эцэггүй ганц хүүгийн толгой том байж
Булхайг дэлгэе гэвэл хулгай зэлгий хийсэн
заримдаа бодох юм одоо бол яаж
Хачин зүйл их болсон, шашин шүтэж явсан
машин ч унагааж бас
Хөгжимтэй танилцаж, өөртэйгөө ярилцаж
бодож тунгаах нас
RAP дэмбээд орсон, сонирхол нэгтэй залуусыг би олсон
Back Yard бол дурсамжийн томоохон хэсэг
өөрийгөө нэг сорьсон
Shout to Gnomicz, ERDENE, Dual zet, Blacksquad бүгд
Өчүүхэн аялалд минь хань болсонд баярладаг
бодож дурсана үүрд
Анх удаа гүнзгийгээр хайрласан дурласан
охин минь мэндэлжээ арван таван онд
Ханилсан хүнтэйгээ харилцан муудалцсан
гэхдээ юу ч болсон бай аав нь давна хамт
Эмэгтэй хүнийг би ойлгох болоогүй байж
даваагүй ганцхан даваа
Хэдийгээр бүх зүйлийг дуусгасан ч
сэтгэлийн гүндээ бол хадгалж яваа
Шантарч байна ээжээ би чадах болов уу?
Ядарсан ч дээшээгээ гарах болов уу?
Над руу та мишээгээд харах болов уу?
Задартлаа цээжнээсээ хашхирч болох уу?
Шантарч байна би чадах болов уу?
Баруун гараа би ханах болов уу?
Сарын дараа намайг санах болов уу?
Цаг хугацаа намайг мартах болов уу?
Хорвоо дэлхий ямар олон өнгөтэй юм бэ
заримдаа гэрэлтэй хааяа бараан
Өөрийгөө би асар сул дорой мэт мэдрэх юм
эргэн тойронд юу болж байгааг хараад
Уг нь би их өөдрөг хүн, but not today
Өдөр шөнөгүй өвдөх завгүй зүтгэдэг
гутранги үзэл бодол надад байхгүй дээ
Гэхдээ энэ мэдрэмж хэмжээнээс хэтэрч
оргилоод болохгүй нээ
Тас харанхуй өрөөнд хав дарсан дуу хоолойг
хориглож чадахгүй нээ
Тархиныхаа гүндээ
төлөвлөсөн юм зөндөө
Тэднийг бодох бүртээ
хөрвөөж өнгөрөөнө шөнөдөө
Би хэд наслах бол бас хаа хүрэх бол?
одоо нүдээ анивал дараа нь хаана сэрэх бол?
Anyway when I die, at my funeral
хэн хэн яг хамт ирэх бол?
Юу ч хийж амжуулаагүй байхад гэнэт намар дуусаж
хорвоо дэлхийг цас дарах вий
Нэг л мэдэхэд цаг нь болж хэнд ч гай бололгүйгээр
бүгдийг орхин нас барна би
Шантарч байна ээжээ би чадах болов уу?
Ядарсан ч дээшээгээ гарах болов уу?
Над руу та мишээгээд харах болов уу?
Задартлаа цээжнээсээ хашхирч болох уу?
Шантарч байна би чадах болов уу?
Баруун гараа би ханах болов уу?
Сарын дараа намайг санах болов уу?
Цаг хугацаа намайг мартах болов уу?
Шантрахгүй дайрна би чадах болно
Ядарсан ч дээшээгээ мацах болно
Ард нь би хичээгээд гарах болно
Над руу бүгд мишээгээд харах болно